Юу хамгаас мэргэн билээ? Цаг хугацаа. Учир нь тэр л ганцаар тайлагдаагүй бүхнийг нээдэг. (Фалес)
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)
Search This Blog
Monday, November 19, 2012
Дурлал
Аагтай омогтой залуу нас
Алдаагаар дүүрэн байх
Амьдрал ганц тохиох учир
Аз жаргалын эрэлд хатах
Хожим харин эргэж харахад
Ховор мөчүүдийг хөсөр хаяж
Хохимой толгойгоо ганзаглаад
Хормын жаргалд сатаарсан байх
Ганцаараа элээдэг хорвоо үгүйн учир
Ганцаардалд биеэ тушаах гэж яарахын учир юу вэ
Галд шатаж мөс болон хөлдөж чадмаар бодогдовч
Ганцхан амь гэж үл хөдлөх
Хөсөр биеийн хөнгөн зөнд хөтлөгдөн
Хөөс адил хөөрөн дүүлмээр
Хий хоосон зөн совин
Хийсвэр сэтгэхүй хэн нэгний эрэлд гарах
Шалгуур тавьж шаналж суух нь ч бий
Шантарч ухарч нуух нь ч бий
Шалиг үсэгтэй үгэн дарцаг хийсгээд
Шалиглаж цалиглаж гүйх нь бий
Агаар тэнгэрт дэгдсэн олон бодол
Ав адилхан байх нь үгүй
Азаар байна уу эзээр байна уу
Авцалдаж нийлэх нь харин бий
Гудмаар хөтлөлцөн алхан гүйнэ
Гунхаж ганхана залхана гуйна
Гуйвна цувна хааяа уярана
Гудиггүй цадиггүй дурла – ал өрнөнө
Хэн ч хэлээгүй сайхныг хэлэх гэж
Хэлээ хурцалж зүрхээ чангална
Хэн ч хийгээгүй бүхнийг хийх гэж
Хэвтэнэ шунана унана бас дахин босно
Үнэт эрдэнэ гарандаа шигтгээд
Үнэт үгийг зүрхэндээ шивнээд
Үнэт эрдэнийг хажуудаа суулгаад
Үнэт амьдралд үнэгүй зочилно
Хоёр өөр сэтгэл нэгэн орон зайд
Хоёр өөр махбод нэгэн орон зайд
Хоёр өөр хоёр өөр хоёр өөр
Хожим нэг болж нэгдэх хоёр өөр
Н.Х.Т 2011.05.31
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment