Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Friday, March 26, 2010

Negun-Дурлал намайг

Дурлал намайг чамруу дуудсан
Дуусахгүй ээ энэ хайрын түүх
Анх чамайгаа харсан
Цастай үдшээр эхэлсэн
Гараас атгаад хамт алхахдаа
Тэр намайг дурлуулсан
Огт үзээгүй дурлалд нойр хулжин би автсан
Дх: Сайхан байсан чамтай байхад
      Салаад явахад санаад байсан
      Орь залуухан амьдралын дунд
      Амталж үзсэн жаргал байсан
      Би мэдсэн
      Би түүнийг мэдэрсэн
Би амалсан чи итгэсэн
Хайртай гээд тэвэрсэн
Цаг зогсох шиг болсон
Цас дээрээс орж л байсан
Чи инээсэн зурган дээр би
Чамайгаа л тэвэрсэн байна
Зүрх минь догдолсон
Зөвхөн хайраар цохилсон
Дх: Сайхан байсан чамтай байхад
      Салаад явахад санаад байсан
      Орь залуухан амьдралын дунд
      Амталж үзсэн жаргал байсан
      Би мэдсэн
      Би түүнийг мэдэрсэн
Хайр минь би чамайгаа их удаан харсан
Хайрлах гэж учирсан хамгийн үнэтэй аз жаргал минь байсан
Дх: Сайхан байсан чамтай байхад
      Салаад явахад санаад байсан
      Орь залуухан амьдралын дунд
      Амталж үзсэн жаргал байсан
      Би мэдсэн
      Би түүнийг мэдэрсэн
Татаж авах: эндээс

Thursday, March 25, 2010

...

Сар сар л гэх юм гэрэлгүй ш тээ тэр чинь
Нарнаас ойсон туяа өрөвдөөд дээр нь буудалдаг юм
Ухаантай ухаантай л гэх юм тэнэг ш тээ хүмүүс
Бурханаас өгсөн хишигээр хагас зуун хүрэхгүй гайхуулдаг юм
Мөнгө мөнгө л гэх юм цаас ш тээ тэр чинь
Нүцгэн ирээд нүцгэн буцахад нөмөрч болдоггүй юм тэрийг чинь
Амьдрал сайхан л гэх юм худлаа ш тээ тэр чинь
Авсан шигээ буцаагаад өгчихдөг өр юм тэр чинь
Хайртай хайртай л гэх юм худлаа ш тээ тэр чинь
Үхэл ирээд явахын цагт дагаад явчихад чаддаггүй юм
Үнэн үнэн л гэх юм худлаа ш тээ бүгд
Үхэл даваад амьдарч үлдэж чадах үнэн гэж байдаггүй юм 

Beembv writes

Яамаарчгүй...

Заримдаа нэг юу ч хиймээргүй, юу ч бодмооргүй, бүр яамаарчгүй үе тохиолдох юм. Ямар ч идэвхигүй олдсон энэ амьдарлаа зүгээр л нэг үрээгээд хаячиж байгаам шиг. Гэхдээ тааламжтай байнаа. Татаж авсан хэдэн дуугаа аядуухан тавичихсан гиеүрээл .... Сэтгэл санаа нэг л тогтворгүй болчиж. Удахгүй инээдмийн баяр болно. Тэрнээс цааш л арай өөр болъё доо.

Monday, March 22, 2010

ARASH - "Pure Love" (Official Video)

Энэ дууг сонсож байснаас Видеог нь үзэж байгаагүй юм байна. Цаад бачкад чинь их л таалагдсан бололтой. Яахав хэн нэг нь үзнэ биз оруулчихъя. Клипыг нь үзсэн чинь нөгөө Patrick Swayze ахын тоглосон Ghost кино санаанд ордог байна шдэ. За хадуурах ч яахуу нөхдүүд сонирхуул сонирхоно биз. Аа харин энэ дууг татаж авмаар байвал эндээс чангаагаарай :P

Youtube-с хэрхэн дуу татах вэ?

За тэхээр Youtube-с дуу татаж авахад ер нь бол их амархан л даа. Өмнө нь оруулж байсан бичлэгээ ахиж сэргээхээс өөр аргагүй боллоо. учир нь энд оруулсан  Youtube Music Downloader 3.2.0.2 Standard Edition программ маань ажиллахгүй болоод нилээдгүй удаж байна. Нэтээр хайлт хийж миний блогруу орж ирж байгаа багагүй хандалтыг энэ сэдэв эзлэж байгаа бөгөөд хүнд хэрэгтэй хэвээр нь үлдээхийн тулд шинэчилэхгүй бол болохгүй нь. Яг одоогоор би Youtube downloader 2.7.2 /удахгүй л хоцрох байх даа/ программыг ашиглаж байна. Энэ программыг нэг татаж авчихаад Update хийгээд яваад байхад болоод л байгаан. Татаж авах холбоосыг нь энд хийлээ. Дуу хөгжмийн далайд дуртайгаараа сэлүүрдэх сэлүүр нь болно гэдэгт итгэж байна. Амжилт хүсье.


За урт удаан бичлэг уншуулсанд уучлаарай. Одоо энэ бүүр амархан болсон. Программ татаж барих ч шаардлагагүй болсон татах гэж байгаа дууныхаа линк дээр нь очоод
жишээ нь: https://www.youtube.com/watch?v=9bZkp7q19f0 линк дээр Ганнам стайл байлаа гэж бодьё. Тэгвэл Линкнийхээ youtube гэсэн бичигний урд талд нь "ss" буюу хоёр ширхэг S үсэг бичиж өгөөл Enter дар. Ямар форматаар татаж авахаа сонгоол болоо. Амжилт  
2014.06.18


Thursday, March 18, 2010

Эх дэлхийн цаг

Амараа ахын блогоос харж байсан зүйл маань гар дээр минь ирчихлээ. Хэ хэ зүгээр л авчих юмсан гэсэн чинь харин мэндчилгээнд хүрээд ирдэг байна шүү. Эх дэлхийн цаг гэсэн CD байна. Олон юм нуршаад юу хийх үү дотор нь юу байсныг эндээс сонирхоорой. Тэгээд нэгдэх үү үгүй юу гэдгээ комент үлдээчинэ биз дээ. Хожуу ухаарч байгаа үр хүүхдүүдээ өршөө эх дэлхий минь.....

Wednesday, March 17, 2010

Цоо шинээр амьдрах юмсан

Хөмсөг хөлөн дээрх сорвио ор мөргүй арилгаад
Хөгширч буй үрчлээтэй арьсаа толигор сайхан болгоод
Өнгөө алдсан хуучин сэтгэлээ шилэн сав шиг арчиж өнгөлөөд
Өнөөдрөөс эхлээд бүх зүйлийг шив шинээр эхлэх юмсан

Толгойд эргэлдэх түмэн бодлыг хаа нэг тийш нь чулуудчихаад
Тоо томшгүй айдас асуудлуудаа тоос шиг гөвж хаячихаад
Цонхоо гялалзтал угааж ханын цаасаа солиод
Цоо шинээр бүр эхнээс нь амьдрах юмсан

Бичсэн шүлэг хэлсэн үгсээ бүгдийг нь түүж шатаагаад
Бүдэрсэн чулуу түшсэн модноосоо мөрөө цэвэрлэж уучлал гуйгаад
Ээрч тойрох зовлон шаналал ганцаардлыг тоох ч үгүй орхиод
Ээжийнхээ амгалан хэвлийгээс эргээд л нэг төрөх юмсан

Б.Батзаяа

Дэн буудлын өрөөнд

Дэн буудлын өрөөнд гэрэл байхгүй. Шүдэнз зурлаа
Дэргэдэх бүсгүйн зүрхэнд дурлал байхгүй. Тамхи асаалаа
Хөдлөх бүрийд хуучин ор чихран ёолох шиг, зүрх рүү янхийнэ
Хүйтэн өрөөний булан бүр чимээ чагнах шиг, ганцаардал ханхийнэ

Хархан үс дэрэн дээгүүр асгарч, цагаахан сэтгэл орон дээр хөглөрчээ
Хайр сэтгэл утаа болон замхарч, халуун нулимс янжуурын цогон дээр дусчээ
Дэн буудлын өрөөнд гэвч дурлал байхгүй. Тамхиа унтраалаа
Дэргэдэх бүсгүйн зүрхэнд даанч гэрэл байхгүй. Шүдэнзээ үлдээлээ......

Б.Батзаяа

Ядуугийн зовлон...

Ядуу явахад юм бүхэн гунигтай
Яруу найрагчийн сэтгэл түмэн янзын зовлонтой
Ээжийн минь чанасан цай хүртэл нулимстай
Эцгийн минь өргөсөн сэрчим бүхэн ерөөлтэй

Зүдүү явахад юм бүхэн шаналалтай
Зүүн гартаа атгаж үлдсэн мөрөөдлөөр дүүрэн амьдралтай
Эхнэрээ тоотой баярлуулсан сэтгэл минь хортой шартай
Эрхэлж үзээгүй охин минь горьдлоор дүүрэн харцтай

Хоосон явахад юм бүхэн өнгөтэй
Хоолтой хоолгүй өнгөрөөсөн хоног өдрүүд минь дурсамжтай
Багынхаа найзын булшин дээр нулимснаас өөр үлдээх юмгүй
Баяны сэтгэлээс хэзээ ч төрөхгүй иймхэн нэг шүлэгтэй

Ядуу явахад үнэндээ
Юм бүхэн гунигтай
Яруу найрагчийн сэтгэл
Зовлонгоор баян тавилантай..

Б.Батзаяа

Сохор дурлал цас шиг...

Чийглэг цагаан цас газарт унаад л хайлах шиг
Чиний гоо үзэсгэлэнгийн дэргэд би яасан хүчгүй
Намайг чи нар шиг халуун харцаар төөнөхөд
Чамайг би харж чадахгүй цас шиг хайлчих юм

Анхилуун үнэрт салхи шиг дэргэдүүр инээгээд зөрөхөд чинь
Азгүй гунигт навч шиг би яасан ч өндрөөс уначихав даа
Инээдэнд чинь ч бас дурлаж бүр гунигтай болчихоор
Ингэтлээ шаналсан сэтгэл минь инээгээд мэндэлж чадах уу даа

Надад байна......

Цаана нь нуусан гунигаа мэдэгдчих вий гэхдээн
Царайгаан би дандаа инээмсэглэлээр халхалж явдаг
Чи ч гэсэн надруу инээмсэглээд зөрөхөд дотроон би
Чимээгүйхэн гуниг ард нь байгаа л гэж найддаг

Зүгээр л...

Зүгээр л нэг гэмгүй үнсэлт өнчрөл дагуулах уршигтай
Зүгээр л нэг бодолгүй үйлдэл мөнхийн сорвины хүндүүртэй
Зүгээр л нэг санамсаргүй үг гомдол төрүүлэх хүчтэй
Зүгээр л нэг зүггүйтэл насаараа харамсах шалтгаантай

Зүгээр л нэг хэрэггүй инээх нь хожмоо уйлж барахгүй гэмшилтэй
Зүгээр л нэг түлхэх чинь хүртэл найман жилийн тарчлаантай
Зүгээр л нэг сэтгэлээр унах түүнээсээ долоон дор уршигтай
Зүгээр л нэг яарч давхих чинь алтан амины үнэтэй

Бороо оролгүй нэг хонолоо

Бороо оролгүй нэг хонолоо
Хоёр хонолоо
Гурав хонолоо
Бороо ямар сайхан юм бэ.

Цас оролгүй нэг хонолоо
Хоёр хонолоо
Гурав хонолоо
Цаг хугацаа ямар шидтэй юм бэ.

Бөөн баяр ч гэнүү....

     За тэгэхлээр маргааш зэвсэгт хүчний 89 жилийн ойн баяр болох гэж байна. Тоглоомоор ч юмуу шоглоомоор ч гэхиймуу "Эр цэргийн алба хаасан болон хааж байгаа,зугтааж байгаа, зугтахаар зэхэж байгаа, зугтаж байгаа ч цэрэгт явмаар байгаа, цэргийн албаа мөнгөөр хаасан болон найраагаар хаасан, эр цэргийн алба хаахыг үнэн зүрхнээсээ хүссэн боловч жиндээ хүрээгүй бас бөөн коонторчид, дoтачиддаа зэвсэгт хүчний яруу алдарт 89 жилийн баярын мэнд хүргье." гэсэн мессеж хаа сайгүй л нисэлдээд байхийн. 
     Ер нь бол зэвсэгт хүчний баяр гэж байгаа. Тэгсэн гарууд бас эрчүүдийн баяр болгоцон айн. Тэгснээ гавъяа байгуулсан юм шиг "цэргийн баяр гээд тэмдэглүүлкүү новшроод ч байгаам шиг, эрчүүлийн баяр гээд горьдоогоод байгаа ч юм шиг" гэцэн үг хаяж этр цаадуул чинь. За тэр баяр хөөр, ууж идэх яахуу. Нэг ийм сонин мэдээ байна. Дэлхийн 2-р дайнд улаан армитай мөр зэрэгцэн Бэрлин хүртэл тулалдаж явсан Монгол цэргийн ангитай тааралдсан тухай нэг хатагтай цухас дурдсан байх юм. Тэр эмэгтэйг Монгол цэрэг утаан дундаас аварсан бөгөөд тэдгээр Монгол цэргийн ангитай тааралдсандаа их азтай байсан гэх. Германд байлдаж байсан манай нөхдүүд орос ах нар шиг харгис байгаагүй, бас тэр Монгол цэрэгт сайн талахаж чадаагүйдээ үргэлж харамсдаг гэсэн байхийн. Их л сонин түүх байна. 1945.4.20-нд болсон үйл явдал гэхээр 5 сард нь Reichstag дээр Монгол хүн ялалтын баяр тэмдэглэж явсан болж таарах юм. Эх сурвалжийг нь эндээс үзээрэй. The bunker гэсэн хэсгийн дээд талд байна.
   За тэгээд горьдоод байлгүй, гэтрүүлэлгүй зэвсэгт хүчнийхээ яруу алдрыг магтан сайхан баярлаарай.

Монгол армийн суу алдар бадартугай Урраа урраа уррааааа
    

Thursday, March 11, 2010

С.Жавхлан - Чи минь байгаа хойно

  Намарын сэрүүн унасан ч яахав дээ
  Насаараа чи минь дэргэд байгаа хойно
  Навчис хүртэл гундсан ч яахав дээ
  Найрсагхан чи минь дэргэд байгаа хойно
ДХ: Болно доо болно хоёулаа
      Бороотой зуны үдэш ирнэ дээ
      Бодохоос чи минь хөөрхөн дөө
      Борхон зүрхэнд цэцэглэнэ дээ цэцэглэнэ дээ хөө

Tuesday, March 9, 2010

Бүх юм түр зуурынх

Бүх юм түр зуурынх
Бүсгүйн гэзэг, нойтон уруул, нүднээс унах нулимс
Бүлэг өвс, навчны тоос, лааны бүлээн тос болно
Эрж хайж олсон ханилахуй, хослохуй, ээнэгшихүй
Эцсийн эцэст хагацахуй, өнчрөхүй, холдохуй болно
Бүх юм түр зуурынх

......

Чамтай уулзаад би нэг ч үг хэлэхгүй
Чанга тэврээд уйлахаас өөрийг хийхгүй
Ийм удаан намайг орхисон,
Тийм удаан надгүйгээр амьдарсан,
Чамтай уулзаад би нэг ч үг хэлэхгүй.